Орхон аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 50 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбоотойгоор олон ажлыг төлөвлөн өрнүүлж ажил хэрэгч байдлаар тэмдэглэж байна. Шүүхийнхээ 50 жилийн ойн хүрээнд "Хүний эрх ба Шүүхийн төлөвшил орон нутагт" сэдэвт илтгэл хэлэлцүүлгийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зохион байгуулж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Амарын танхимд зохион байгууллаа. Тус илтгэл хэлэлцүүлэг нь орон нутагт Хуулийн байгууллагуудын дунд анх удаа болж буйгаараа шинэлэг, Шинжлэх ухаан, практикийн олон чухал асуудлыг хөндөн хэлэлцсэнээрээ онцлог байв. Хэлэлцүүлгийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг нээж, тус шүүхийн шүүгч Д.Сарангэрэл удирдан чиглүүлж явууллаа.Тус хэлэлцүүлэгт:
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн тэргүүлэх хуульч З.Жаргалмаа /Ph.D/ “Хөдөлмөрлөх эрх ба олон улсын гэрээний зохицуулалтын зарим асуудал”,
2. Орхон аймгийн тойргийн нотариатч, салбарын дарга Б.Алтансүх /Хууль зүйн ухааны доктарант/ “Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт, түүнд тулгамдаж буй зарим асуудал”,
3. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Ууганцэцэг /LL.M/ “Нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах асуудал”,
4. Орхон аймгийн Прокурорын газар, Прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтан-ахлах мэргэжилтэн М.Мягмарбаяр “Насанд хүрээгүй хохирогчийг шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцуулах нь”,
5. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир “Хүний эрх ба Шүүхийн төлөвшил орон нутагт”,
6. Орхон аймгийн тойргийн нотариатч Б.Энхчимэг “Хүний эрх ба Шүүхийн төвөлшилд оролцох нотариатын оролцоо”,
7. Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ “Хүний эрх ба Шүүхийн төлөвшил орон нутагт”,
8. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Орхон аймаг дахь салбарын өмгөөлөгч С.Дорждулам “Хууль хэрэглэх зарчмын хэрэгжилт”,
9. Орхон аймгийн Шүүхийн Тамгын газар, шүүгчийн туслах С.Бадмааравдан “Хүний эрх ба Шүүхийн төлөвшил орон нутагт” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж амжилттай өндөрлөлөө.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР