Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцох болон Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Ерлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус аймгийн Толбо, Дэлүүн сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийн, сургалт зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 160 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломжийн талаар танилцуулга хийлээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР