Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, эвлэрүүлэн зуучлалын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тус шүүхийн Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Ерлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Улаанхус, Цэнгэл сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, сургалт зохион байгууллаа.

 

                                                БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР