Монголын Шүүгчдийн холбооны урилгаар АНУ-ын Техас мужийн шүүгч н.Мэтью тэргүүтэй нэр бүхий албаны хүмүүс Хөвсгөл аймгийн шүүхэд зочилж, шүүхийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр шүүгч н.Мэтью шүүгч, ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулж, АНУ-ын мужуудын шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааны онцлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн сургалтын явцад оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, нээлттэй ярилцсан нь сургалтыг сонирхолтой бөгөөд үр дүнтэй болгов.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар