Шүүх байгууллагын нээлттэй, ил тод байдлыг ханган, шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулж орон нутагт нь зохион байгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж мэдээлэл өгөх зорилгоор тус шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, тамгын газрын дарга Д. Долгормаа, шүүгчийн туслах Т. Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Д.Түвшинтөгс, жолооч Б.Даш нар 2025 оны 05 дугаар сарын 29 –ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ажиллалаа. Иргэдээс 11 нэхэмжлэл хүлээн авч, тэдгээр иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийж, 10 хэргийг хянан шийдвэрлэлээ. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 1 өргөдлийг хүлээн авлаа. Бат-Өлзий сумын удирдлага, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар, ЗДТГ-ын албан хаагчид, ЕБС-ийн 1, 2 дугаар сургуулийн багш, ажилтнуудад 2024 оны бүтэн жил, 2025 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны товч мэдээ, Зөрчлийн тухай хууль, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, Иргэдийн төлөөлөгч сонгох журмын талаар мэдээлэл өгч, шүүхэд хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл гомдол хэрхэн гаргах талаар болон шүүхийн шийдвэрээр бэлтгэсэн материалыг хүргүүлж ажиллалаа.

 

                           ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР