Тус өдөрлөгт Сүхбаатар аймгийн Шүүхийн Тамгын газрыг төлөөлж  гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд оролцож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах  ажиллагааг сурталчлав. Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор  иргэдээс нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, газар дээр нь шүүхийн үйлчилгээг үзүүлэн, хэргийн оролцогч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны маргаан шийдвэрлэж үйлчиллээ. Мөн тус  шүүхийн хийсэн гарын авлага, ном тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэн,  иргэдээс   судалгаа авав.

 

                  СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР