Шүүхийн Ерөнхий зөвлөл, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн зорилго нь шүүхийн хараат бус байдал, ёс зүйн тогтолцоог бэхжүүлэх, шүүхийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, жендерийн мэдрэмжтэй шүүхийн үйлчилгээ бий болгох явдал юм.

        Төслийн хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүхийн Тамгын газрын дарга Д.Болор нар Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Дэд комиссар Эрролин Хамфрис, Нью Брансвик мужийн Ерөнхий шүүгч Марк Ричард, Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков, Үр дүнд суурилсан менежментийн зөвлөх Ян Моррисон нарыг хүлээн авч уулзан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, Тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн орчин нөхцөлийг танилцуулж, төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.

 

                           НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР