Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 2025 оын 05 дугаар сарын 14-ний өдөр “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх нь Бор-Өндөр сумын ГХУСАЗ салбар зөвлөл, Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, Хамтарсан баг, Ерөнхий боловсролын сургуультай хамтарч Бор-Өндөр сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Шүүгчийн туслах Ш.Отгонцэцэг “ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн П.Энхмаа “Гэр бүлийн зөрчлийг эерэгээр шийдвэрлэх арга” сэдвээр өдөрлөгт ирсэн иргэдэд сургалт, мэдээлэл өглөө. Мөн өдөрлөгийн үеэр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Хэрлэнтуяа нь Бор-Өндөр сумын “Гэрлэх ёслолын өргөө”-нд гэрлэлтээ батлуулсан Бор-Өндөр сумын 4 гэр бүлд баяр хүргэж дурсгалын зүйл гардууллаа.
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР