Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газар нь хуулийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүний эрхийн Үндэсний Комиссын референт, Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч нарын хамтаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шивээговь суманд ажиллаж иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, ганцаарчлан уулзалтыг зохион байгуулж, 2 иргэнээс нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангуулж хүлээн авч, 2025 онд жагсаалтаар сонгогдсон тус суманд оршин суудаг 5 иргэдийн төлөөлөгчид мэдээлэл өглөө.
Нийт 22 иргэнд шүүхийн талаар мэдээлэл өгч үйлчилгээ үзүүлэн, 7 төрлийн гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдээс санал асуулга авч ажиллалаа.
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар