Их засаг Олон улсын их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг”-т тус шүүхийн Тамгын газраас оролцлоо. Уг арга хэмжээнд Хүний нөөц, дотоод ажил хариуцсан шинжээч Б.Анхмаа, Эвлэрүүлэн зуучлагч Б.Ариунбат, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Мөнхцэцэг нар шүүхийн үйл ажиллагааг сурталчилж, шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор хамтарч оролцсон юм. Өдөрлөгийн үеэр шүүхэд ажиллах хүсэл сонирхолтой оюутан залууст зориулан ажлын байранд тавигдах шаардлага, шүүхийн захиргааны ажилтны ажлын онцлог зэрэг олон талын мэдээ, мэдээллийг хүргэлээ.

 

                                           БГД, ХУД, СХД Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар