Шүүхийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох зорилго бүхий “Нээлттэй шүүх” өдөрлөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Зөв гурвалжин” мэтгэлцээний клубийн сурагчид Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдыг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар, Ц.Оч нар хүлээн авч Шүүх эрх мэдэл, Шүүгчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар мэдээлэл өгч сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. “Нээлттэй шүүх” өдөрлөгт хамрагдсан сурагчид шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны нээлт, шүүхээс авч болох үйлчилгээний талаар зохих мэдээлэл авсандаа талархалтай байгаа илэрхийлсэн юм.

 

                                                         НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ