Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн ажилтнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор контентын уралдааныг зохион байгууллаа. Энэхүү уралдаанд шүүхийн үйлчилгээний болон захиргааны бүх албан хаагчид багт хуваагдан, бүрэн бүрэлдэхүүнээрээ идэвхтэй оролцсон нь онцлог байв. Багууд шүүхийн үйл ажиллагааг ил тод, хүртээмжтэй сурталчлах, иргэдэд хууль зүйн мэдлэг олгох чиглэлээр төрөл бүрийн бүтээл туурвиж, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаагаа харууллаа. Уралдааныг дүгнэж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулан оролцогчдыг шагнаж урамшуулсан нь албан хаагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлж, тэдний бүтээлч байдал, хамтын ажиллагааг дэмжсэн чухал арга хэмжээ боллоо. Тус уралдаанд:  1-р байранд: Шүүгчийн туслах Э.Энххүү, Д.Оюунгэрэл, Архивч Н.Цэцэгсайхан /3-р баг/,  2-р байранд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг, шүүгчийн туслах Б.Дөлгөөн, нярав                                           Д.Насанбаатар, жолооч П.Энхбаатар/6-р баг/,  3-р байранд: Шүүгчийн туслах Г.Цэрэндэжид, Э.Бүрэнтогтох, үйлчлэгч Л.Гэрэлтуяа /1-р баг/ нарын бүтээл тус тус шалгарсан.

 

                                                           АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР