Шүүхийн тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/31 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн албан хэрэг хөтлөлтийн нэгдүгээр улирлын үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ хийлээ.Хяналт шинжилгээг “Монгол улсын шүүхийн тухай хууль”, “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын хүрээнд шалгаж, үр дүнг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүгч, ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцууллаа.Анхан болон давж заалдах шатны шүүхийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явагдаж байгаа гэж үзсэн бөгөөд илэрсэн зарим нэг алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх талаар тамгын газрын даргаас үүрэг өглөө.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар