"Хуульчийн эрх зүйн байдлын тухай" хууль, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарласнаас хойш Нийслэл болон 21 аймагт улс орон даяар зохион байгуулж байна.
Ийнхүү арга хэмжээний хүрээнд тус шүүхийн Тамгын газрын баг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэдэд хүрч үйлчлэхээр зорьсон юм.
Арга хэмжээнд 100 орчим иргэд оролцсон бөгөөд иргэд хууль зүйн туслалцаа авах хэрэгцээ, шаардлага их байгаа нь харагдлаа.
Иргэдээс судалгаа авахад өдөрлөгт оролцсон иргэдийн 94 хувь нь шүүхийн талаарх ойлголт, мэдээлэл тааруу байв.
Нийслэлийн алслагдсан хороонд өдөрлөг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Хан-Уул дүүргийн ИТХ, Ажлын албаны хамт олонд гүнээ ТАЛАРХАЖ байна.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР