"Хуульчийн про боно өдөр" өдөрлөгийн дараагийн өртөө Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 59 дүгээр дунд сургууль байв. 2025 онд тус шүүхийн Тамгын газраас Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын Ажлын албатай 6 арга хэмжээг хэрэгжүүлж , хамтран ажиллахаар болсон. Арга хэмжээний хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэжил сонголтод нь дэмжлэг үзүүлэх тал дээр түлхүү анхаарч, "Хүүхэд хамгааллын тухай" хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон эрх зүйн талаар суурь мэдлэг өглөө. Өнөөдрийн арга хэмжээнд Өлзийт хорооллын Ерөнхий боловсролын 59 дүгээр сургуулийн ахлах ангийн 70 гаруй сурагчид оролцлоо.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР