Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор 2025 оны эхний улирлын байдлаар шүүхээр үйлчлүүлсэн иргэн, прокурор, өмгөөлөгч болон хэргийн бусад оролцогч зэрэг нийт 126 хүнээс санал асуулга авч ажиллалаа.