Бор-Өндөр суманд хувиараа бизнес эрхлэгч 87 иргэнд 2025 оны 03 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Шүүхийн бус журмаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, Иргэний эрх зүйн болон гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, хөдөлмөрийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах үйл явц зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл, танилцуулга хийж, холбогдох материал гарын авлага өглөө.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч П.Амаржаргал, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Бат-Эрдэнэ нар мэдээлэл, танилцуулга хийсэн юм.
Энэ үеэр шүүхийн үйлчилгээний талаар иргэдээр санал асуулгын хуудас бөглүүллээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР