Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс тус аймгийн Прокурорын газартай Эрүү, Иргэн, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.

 

 

Тус хэлэлцүүлгийн үеэр:

• Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан болон хойшлуулсан хэргийн талаар,

• Зөрчлийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал,

• Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорын оролцох оролцоо,

• Эрүүгийн хэргийн нөхцөл байдал  зэрэг  сэдвүүдээр танилцуулга мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

 

 

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар