Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-д нутгийн захиргааны болон хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний салбарын нийт 20 гаруй байгууллагын төлөөлөл иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Энэ арга хэмжээнд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгор, шүүгчийн туслах Н.Дагидандорж нар оролцож, эвлэрүүлэн зуучлал, шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нөхцөл, бусад шүүхийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ, өргөдөл, хүсэлт хүлээн авлаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР