Наурыз" баярын босгон дээр ахмад шүүгч Ө.Саулег шүүх эрх мэдлийн хөгжил, шинэтгэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Шударга ёсны элч" тэмдгээр, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Т.Еркегүл, шүүгчийн туслах Б.Хундыз, орчуулагч Т.Хуаныш нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнуулсныг, өнөөдөр тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөний үеэр Ерөнхий шүүгч нар гардуулж, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Ө.Сауле нь 1975 онд Хууль цаазын дээд сургуулийг, 1982 онд Монгол Улсын Их сургуулийг хуульч мэргэжлээр суралцаж төгссөн. 1972-1975 онд аймгийн ХААУГазарт мэргэжилтэн, 1975-1977 онд аймгийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1982-2013 онд Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгч, 2013-2015 онд Ховд аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч, 2015 оныг дуустал Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, Улсад 41 жил, шүүгчээр 34 жил ажиллажээ.
Ахмад шүүгч Ө.Саулег 2000 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, 2003 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, 2005 онд Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр болон “Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2007 онд “Алтан гадас” одонгоор, 2011 онд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, 2014 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, 2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан манай хамт олны дунд нэр хүндтэй ахмад шүүгчдийн нэг юм.
Шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүргэх, шүүн таслах ажлыг хэвийн явуулах үйлсэд оруулсан хөдөлмөрөө үнэлүүлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнуулсан шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ШҮҮХИЙН ХАМТ ОЛОН
2024.03.20