Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумын иргэдэдШүүх байгуулах тухай хуулийн хүрээнд шүүхийн бүтэц, бүрэлдэхүүний талаар болон эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, зөрчлийн хэргийн үзүүлэлт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд танилцуулга мэдээлэл өглөө.

 

 

       Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, тоон үзүүлэлтийг тус тус онцлон танилцуулж, эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах талаар зөвлөсөн байна. Мөн сурагчдын дунд электрон тамхи хэрэглэх асуудал их байгааг дурдаад, түүний хор уршгийн талаар харилцан ярилцаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн байна.

 

 

       Мөн тус сумдын ахлах ангийн сурагчдад Монгол Улсын Үндсэн хуулийн тухай ойлголт, баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө, үндсэн үүрэг, журамт үүргийн талаар болон Захиргааны хэргийн шүүхийн талаарх мэдээллийг хүргэж, сурагчдын сонирхсон асуултад хариулжээ.

     Сургалт мэдээлэлд нийт 194 иргэн хамрагдсан бөгөөд иргэдэд гарын авлага, брошур тарааж, тэднээс шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулгыг авч ажилласан байна. 

       Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Одбаяр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн, Эвлэрүүлэн зуучлагч Ө.Сувдаа болон шүүхийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй баг Төгрөг, Шарга сумдад томилолтоор ажиллав.

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР