Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллах үеэрээ Завхан аймгийн шүүхийн шүүгч, ажилтнууд, Прокурорын байгууллагын албан хаагчидтай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр уулзлаа.
Уулзалтад УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар оролцов.
Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн байрны орчин нөхцөлтэй танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцлоо.