Хархорин сум дахь сум дундын шүүхээс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажлыг төлөвлөн, тогтмол зохион байгуулж байна.
Тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батцог Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, ажилтнуудад Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил болон Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл, танилцуулга хийж, багш, ажилчдын сонирхсон асуултад хариулав.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР