Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2025 оны 02 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах, алслагдсан сумдын иргэдэд хүрч үйлчлэх зорилгоор тус аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант, Гурванбулаг сумдад нүүдэллэн ажиллав.

Тус шүүхийн 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу:

1.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

2.Зөрчлийн хэргийн нээлттэй шүүх хуралдаан

3.Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь

4.Шүүхийн иргэдийн төлөөлөгч

5.Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг тус тус иргэдэд хүргэж, иргэдээс сонирхсон асуултад хариулт өгч “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээг тус шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ, шүүгч П.Хишигдаваа, аймгийн Прокурорын газрын Ахлах прокурор Ц.Сувдаа, Эвлэрүүлэн зуучлагч Б.Гончигбал, шүүгчийн туслах Д. Түшигбаяр, Т.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Цогтбаяр нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж  ажиллажээ.

 

 Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах баг