ШЕЗ-ийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл хийж, журмын хэрэгжилтийн талаар ярилцлаа.
       Цахим хуудаст анхан болон давж заалдах шатны шүүхийн нээлттэй явагдсан шүүх хуралдааны бичлэгийг байршуулах ба авлига, албан тушаалын гэмт хэргийн шүүх хуралдааны явцыг шууд дамжуулан үзүүлэх юм.
     Та Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн эцэслэн шийдвэрлэсэн нээлттэй шүүх хуралдааны бичлэг болон шууд дамжуулж буй шүүх хуралдааны бичлэгийг дараах линкээр орж танилцана уу

Бичлэг үзэх линк: https://court.za.gov.mn/?page_id=3995

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР