Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж “Их өгөгдөл, Хиймэл оюун”-ы чуулга уулзалтад оролцлоо. 

          Энэхүү чуулга уулзалтаар Монгол Улс хиймэл оюуны үндэсний стратегиа хэлэлцэх, шинэ цагийн технологийн салбарт хөл тавих, бодлогын түвшинд томоохон ахиц гаргах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

 

        Сингапур, Малайз, Англи зэрэг улсаас хиймэл оюуны мэргэжилтнүүд тус уулзалтад оролцож, хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, улс орон болон хувийн хэвшлүүдийн амжилттай туршлагуудыг хуваалцан, санал солилцож байгаагаараа онцлогтой юм.

      Үндэсний стратегитай болсноор бүхий л салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх, их өгөгдлөө зөв зүйтэй ашиглах, бүтээмжийг нэмэгдүүлэх, оновчтой шийдвэр гаргах ач холбогдолтой.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР