Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Удирдах ажилтны сургалт, хэлэлцүүлэг 2025.01.31-ны өдөр зохион байгуулагдлаа.

     Хэлэлцүүлэг “Цахим шүүх-2.0” цөм системийн нэвтрүүлэлт болон шүүхийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл өгөх, шүүхийн үйлчилгээ, үйл ажиллагааны менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөх, удирдах ажилтны манлайлан удирдах арга барилыг дээшлүүлэх нь зэрэг сэдвийн хүрээнд өрнөв.

        Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газруудын 2024 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэсэн талаар танилцууллаа.

      Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 2024 оны ажлын үр дүнгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газруудын нийтлэг үнэлгээгээр 2 дугаар байр эзэлж, “Шилдэг менежменттэй Тамгын газар”- аар шалгарч “Батламж” гардан авлаа.

 

 

        Нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

                                       НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР