Хархорин сум дахь сум дундын шүүх байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан ойг угтсан төлөвлөгөөт ажлуудын нэг иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулна.
Энэ ажлын хүрээнд тус шүүхээс хадгаламж зээлийн Б.Э.Х хоршооны ажилтнууд, бүлгийн ахлагч нарт Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Иргэдийн төлөөлөгчийг сонгох журам, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР