Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 180 дугаар тогтоолоор Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан хамт олны анхны хурлаа хийж Ёс зүйн дэд хорооны гишүүдээ сонголоо.

 

     Байгууллагын Ёс зүйн дэд хороонд төрийн захиргааны 3 албан хаагч, төрийн үйлчилгээний 2 албан хаагч хамт олныхоо саналаар сонгогдов.

     Ёс зүйн дэд хорооны сонгогдсон гишүүд анхны хуралдаанаараа дарга, нарийн бичгийн даргаа сонгож, хуралдааны дэгээ тогтоож, цаашид хийж гүйцэтгэх ажлууд болон зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлын талаар хэлэлцлээ.

       “Ёс зүйтэй, мэргэшсэн төрийн албан хаагч байхыг бид зорино”

                                      ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР