Шүүхийн 1 дүгээр сарын ажил хариуцсан багийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн туслахууд болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нараас  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хойшлогдож байгаа шалтгаан нөхцөл, шүүх хуралдаан цагтаа эхэлсэн байдлыг судалж,  өмнөх оны мөн үетэй харьцуулан шүүгч, ажилтнуудад  2025.01.31-ний өдөр танилцуулан, шүүх хуралдаан хойшилсон үндэслэл болон шүүх хуралдаан цагтаа эхлээгүй байдлуудад  тус бүр тайлбар хийж, харилцан санал солилцлоо.

 

 

        Тус судалгааны үр дүнд цаашид шүүх хуралдаан хойшлогдсон шалтгаан нөхцөлийг бууруулах, шүүх хуралдааныг цагт нь эхлүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

                                                         ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР