Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Б.Батбаатар, А.Мөнх-Өлзий, Г.Урангуа болон Зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Амаржаргал, Хэргийн хөдөлгөөн удирдлагын хэлтсийн дарга Э.Азбаяр, Мэргэжилтэн Ц.Оюун-Эрдэнэ, Б.Төгсбуянжаргал  нар 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

 

 

    Уулзалтын эхэнд Шүүх шинжилгээний ерөнхий газрын тэргүүн дэд дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Даваа шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны талаар, зарим төрлийн шинжилгээний талаар Байгалийн ухааны шинжилгээний газрын чиглэлийн ахлах шинжээч, доктор (Ph.D), цагдаагийн ахлах дэслэгч С.Дорждэрэм, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн ахмад Д.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

     Мөн Шүүгч, тамгын газрын ажилтнууд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Химийн шинжилгээний лаборатори, Бичиг баримтын шинжилгээний лаборатори, Галт зэвсэг, тэсэрч, дэлбэрэх бодисын шинжилгээний лаборатори, Цахим технологи болон барилга, инженерийн шинжилгээний лаборатори, ДНХ-ийн шинжилгээний лаборатори, эдийн засгийн шинжилгээний газар, хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт боллоо. 

 

         Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болсон шүүх  шинжилгээний байгууллагын алба хаагчдад ажлын амжилт хүсье.

 

                                            НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР