Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд системийн бүрдүүлэгч болох шүүгчийн туслахуудад зориулсан сургалтыг өнөөдөр (2025.01.20) зохион байгууллаа.

 

 

     Энэ үеэр  шүүхийн шийдвэрийн цахим сан /shuukh.mn/-д 2024 онд байршуулсан шүүхийн шийдвэрүүдийг шүүх тус бүрээр танилцуулж, шүүгчийн туслахуудын зүгээс гаргаж байгаа нийтлэг алдаа, дутагдлыг танилцуулж, хэрхэн засах талаар зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулав.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР