Татварын хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүргийнхээ хүрээнд өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн татварын газрын улсын байцаагч Т.Түвшинтөгс, А.Наранцэцэг нар Дорнод аймгийн шүүхийн шүүгч, ажилтнуудад "Хувь хүний орлогын татварын тухай хууль"-ийн дагуу татварын тайлан илгээх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах талаар мэдээлэл өгч,  сургалт зохион байгууллаа.

 

 

    Сургалтын үеэр шүүгч, ажилтнууд Татварын хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудал болон Татварын хуулийн шинэчлэлд цахимаар санал өглөө.

 

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР