Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар болон Хархорин сумын Цагдаагийн Хэлтсийн 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, шүүх хуралдааны дэг сахиулах үүрэгтэй шүүхийн харуул хамгаалалтын албаны цагдаа нарт Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан А/116/65 тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэрэгжилт болон бусад холбогдох мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлуудаар үүрэг чиглэл өглөө.
Харуулын цагдаа, дэг сахиулагч нараас шүүхийн тамгын газарт хандан зарим шаардлагатай зүйлийн талаар хүсэлт тавьсныг судалж шийдвэрлэхээр боллоо.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР