Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу Булган аймгийн Цагдаагийн газартай 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, 2024 оны ажлын үр дүнг хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар 2024 оны ажлыг дүгнэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал хүсэлтийг сонсож, цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв.
Уулзалтад Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Л.Хишигдэлгэр, Булган аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу, шүүгч П.Хишигдаваа, шүүгч Д.Элбэгзаяа, шүүхийн захиргааны ажилтнууд болон Булган аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, тус газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, Цагдаагийн хошууч А.Оюунболд, Мөрдөн тасгийн дарга, Цагдаагийн хошууч Ж.Амарсанаа нар оролцож, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар харилцан санал солилцлоо.
ШҮҮХИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ БАГ