Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас “Отгонтэнгэр” их сургуулийн эрх зүйч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, ач холбогдол, давуу тал, эвлэрүүлэн зуучлалд яаж хандах, ямар хэрэг, маргааныг ямар хугацаанд хэрхэн шийдвэрлэдэг, эвлэрлийн гэрээ боловсруулахад анхаарах зүйл зэрэг асуудлаар нээлттэй ярилцаж, тэдний сонирхсон асуултад хариулах хэлбэрээр сургалтыг зохион байгуулав.
Энэ үеэр оюутнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэг, маргааны хавтаст материал бүрдүүлэх даалгавар дээр ажиллуулж, эрх зүйн тохиолдлоор бодлого зохиож эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа мэргэжлийн байгууллага дээр хэрхэн явагддаг талаар танилцууллаа.
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар