Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 2024 оны ажлаа дүгнэх, шүүгч, ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан санал хүсэлтийг сонсох, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор өнөөдөр (2025.01.16) уулзалт зохион байгууллаа. 

 

 

     Уулзалтад эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Ч.Энхтөр, сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Ч.Мөнхтуяа, Б.Одбаяр нар оролцож, шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа анхаарвал зохих асуудлуудын талаар саналаа илэрхийлж, харилцан ярилцав. 

      Тухайлбал, Шүүх хуралдааны дэг сахиулагч, харуулын цагдаа хүрэлцээгүй байгаатай холбогдуулан шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах нөхцөл, хүндрэл бэрхшээлийн талааар саналаа илэрхийллээ.

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР