Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Хоролцэцэг 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг шинэчлэн гаргах талаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сургалт зохион байгуулж,  ХАСХОМ шинэчлэн гаргах анхан болон давж заалдах шатны нийт шүүгчид, шүүхийн захиргааны албан хаагчид оролцов. 

 

 

     Мэдүүлгийн цахим системийн ашиглалт болон ХАСХОМ, ХАСУМ гаргах, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг мэдэгдэх, тайлбарлахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, арга зүйн заавар өглөө.

      Сургалтаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах тухай” 05 дугаар тогтоолыг танилцуулж, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэхийг анхааруулав.