2024 оны бүтэн жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 239 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 108 эрх зүйн маргааныг шийдвэрлэж, 122 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ. Үүнээс: Өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлсэн шалтгаанаар 57 өргөдлийг буцаасан байна.   

       Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 117 өргөдлөөр буюу 32.8 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 85 өргөдлөөр буюу 44.0 хувиар тус тус БУУРСАН байна.
Графикаас харна уу.     

 

 

       Шийдвэрлэсэн 108 өргөдөл, нэхэмжлэлийн 91 маргаан буюу 84.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, талуудыг эвлэрүүлжээ.

Эвлэрлийн амжилтын хувь 84.3 хувьтай байна.   

            Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

        Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн сүүлийн 3 жилийн маргааны харьцуулсан судалгаа

Он

Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн маргааны тоо

Эвлэрэл амжилттай болсон хувь

Эвлэрэл амжилтгүй болсон хувь  

2022 он

196

180 буюу 91.8 хувь

16 буюу 8.2 хувь

2023 он

193

178 буюу 92.2 хувь

15 буюу 7.8 хувь

2024 он

108

91 буюу 84.3 хувь

17 буюу 15.7 хувь

 

 

               2024 оны бүтэн жилд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нийт 554 иргэний хэрэг (хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 91 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 16.4 хувиар бууруулжээ. Графикаас харна уу. 

         Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.  

 

       Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн 108 өргөдөл, нэхэмжлэлийн 89 буюу 82.4 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 19 буюу 17.6 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна. Графикаас харна уу.    

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР