Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сумдаас сонгогдсон шүүхийн Иргэдийн төлөөлөгч нарт иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулах, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар иргэдэд таниулах, олон нийтэд сурталчлах зорилгоор тус шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашат, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан К.Нурсауле нар 2024 оны 03  дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай сумдад ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж сургалт зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд шүүхийн үйлчилгээний талаар болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар 120 гаруй иргэнд мэдээлэл өгч, цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж, ард иргэдэд хууль, шүүхийн талаар танилцуулга хийлээ.

 

 

        Сургалтаар мэдээллийн технологийн мэргэжилтэн Т.Рашат нь сумдаас сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, гарын авлагаа тараасан бол Эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан К.Нурсауле нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн ач холбогдлын талаар болон шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, харьяалан шийдвэрлэх хэрэг, маргаан, статистик мэдээг танилцууллаа. Энэ үеэр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга хийсэн байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР