Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын сургалт хариуцсан ажлын хэсгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны ажилтны сургалтын бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй “Динамик платформ буюу Шүүхийн захиргааны ажилтны сургалтын систем”-ийн үйл ажиллагаа, систем ашиглалтын талаар шүүгчийн туслах Г.Мөнгөнцэцэг сургалт зохион байгууллаа.
Тус сургалтын систем нь албан хаагч бие даан эсвэл хамтдаа суралцах, харилцан туршлага солилцох зэрэг чанар, үр дүнд чиглэсэн сургалтыг шинэлэг арга зүйд тулгуурлан тогтмол, давтамжтай зохион байгуулах зорилготой бөгөөд шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх, чиглүүлэх, мэргэшүүлэх, давтан сургах чиглэлийн сургалтуудыг тасралтгүй явуулах, ажилтан заавал танхимын сургалтад хамрагдахгүйгээр цахимаар өөрийн мэдлэг ур чадварыг байнга дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР