Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын гамшгаас хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөөнд үндэслэн Шүүхийн байрны архивын өрөөнд гарсан гал түймрийг унтраах тархалтын сургуулилалтыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газар, Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулан явууллаа.

 

 

       Болзошгүй гал түймэр гарсан үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүхийн ажилтнууд, цагдаагийн албан хаагчид, гал унтраах аврах ангиудын харилцан үйл ажиллагааг хангах, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, урьдчилан сэргийлэх, аврагч гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, шүүхийн ажилтнуудад гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөгөө өгөх, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэлийг ажиллуулж сургах, ослын үед хамгаалах аврах үйл ажиллагаанд хамтран ажиллаа.


ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР