Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Мэргэжлээ судлахуй” аяны хүрээнд Шүүхийн тамгын газраас Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Титэм” сургуулийн ахлах ангийн сурагчдад байгууллагын үйл ажиллагаа, мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа. Сургалтыг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Цацрал, шүүгчийн туслах Н.Дагидандорж нар удирдан явуулсан бөгөөд сурагчид болоод багш, нийгмийн ажилтны сонирхсон асуултад хариулт өгч, харилцан ярилцав. Мөн энэ үеэр сурагчдыг ажлын байртай танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

 

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар