Тус шүүхийн Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэн, хуулийн этгээдэд шүүхийн үйлчилгээг нээлттэй, ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Нээлттэй шүүх” өдөрлөгийг аймгийн “Баруун бүс” худалдааны төвд 2024 оны 11 сарын 06-ны өдөр зохион явууллаа.

 

       

         Өдөрлөгийн үеэр иргэдэд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой шүүхэд мэдүүлэх эрх, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хуулийн хугацааны талаар мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй ИХШХШтХ-ийн 7-р бүлэгт орсон нэмэлт өөрчлөлт болох “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар ойлголт, эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлах журмаар маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчид тавигдах шаардлага, иргэдийн төлөөлөгчийг хэрхэн сонгох талаар мэдээ мэдээллийг өгч ажиллалаа.

 

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР