Дорнод аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хууль эрх зүй хамтын ажиллагаа, ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн буюу Жендерийн сургагч багш Д.Бат-Эрдэнэ нийт шүүгч, ажилтнуудад “Жендерийн тухай үндсэн ойлголт, олон нийтийн хандлага” сэдвээр сургалт зохион байгууллаа.  

 

 

     Шүүхийн тамгын газраас  Жендерийн сургагч багш Д.Бат-Эрдэнэтэй хамтран, цаашид шүүхийн захиргааны ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулдаг “Жендерийн сургалт”-д үе шаттай хамруулан, гэрчилгээжүүлэхээр боллоо.

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР