Дархан-Уул аймгийн Цагдаагийн газартай хамтран шүүгчийг хуулиар зөвшөөрсөн бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах талаар сургалт хийж заавар, зөвлөгөө өглөө.
Тус сургалтаар бие хамгаалах нэг бүрийн тусгай хэрэгслийг ашиглах дадлага хийлгэж цагдаагийн байгууллагын хэмжээнд ашиглагдаж буй тусгай хэрэгслүүдийн тухай болон ямар нөхцөлд хэрхэн ашиглах талаарх мэдээллийг хүргэв.
Шүүгчид олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг орчин үеийн хэрэглэхэд хялбар, сайн хүчин чадал бүхий хэрэгслээр солих талаар санал хүсэлтээ солилцож холбогдох байгууллагад уламжлахаар боллоо.