Сүмбэр сумын малчдад төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, хууль эрх зүйн болон цаг үеийн мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Хөдөөгийн баясгалан” 4, 5, 6 дугаар багуудын нэгдсэн өдөрлөгт Шүүхийн тамгын газрын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөг арга хэмжээнд тус шүүхээс иргэдэд зориулж дараах төрлүүдээр зөвлөгөө, мэдээлэл өглөө. Үүнд:
- Эвлэрүүлэн зуучлалын талаар зөвлөгөө мэдээлэл
- Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх мэдээлэл
- Иргэд зөрчигдсэн эрхээ сэргээлгэхээр аль шүүхэд, хэрхэн хандах, ямар ямар баримт бичиг бүрдүүлэх талаар тус тус зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.
Нийт 83 иргэнд үйлчилгээ үзүүлж, “Малчин танд зориулав”, “Өндөр настнуудад зориулсан гарын авлага, “Эвлэрүүлэл зуучлал” нэртэй 3 төрлийн гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар иргэдээс санал, хүсэлт хүлээн авч ажиллалаа.