Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдөр тохиодог Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Орхон аймаг дахь шүүхийн ахмадын салбар хорооноос Монголын шүүгчдийн холбооны Орхон аймаг дахь салбар хороо, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газартай хамтран Орхон, Булган, Дархан, Сэлэнгэ аймгийн шүүхүүдийн ахмадуудын дунд уулзалт, спортын арга хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 27,28-ны өдрүүдэд Орхон аймгийн шүүхийн байранд зохион байгууллаа.
Уг уулзалт, спортын арга хэмжээнд шүүхийн байгууллагад 1975 оноос хойших хугацаанд ажиллаж байсан 5 шүүхийн 20 гаруй ахмад шүүгч, ажилчид оролцож, ширээний теннис, дартс, шатар, даам, хөгжөөнт буухиа зэрэг спортын 6 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс
1.Шатар /эрэгтэй/
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмад Д.Чулуунжав тэргүүн байр,
-Орхон аймгийн шүүхийн ахмад М.Хишигдорж дэд байр
2.Даам /эмэгтэй/
-Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмад Д.Мөнхцэцэг тэргүүн байр,
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмад Ц.Оюунгэрэл дэд байр
3.Дартс /эрэгтэй, эмэгтэй холимог/
-Булган аймгийн шүүхийн ахмад М.Хүрэлбаатар тэргүүн байр,
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмад З.Энхтуяа дэд байр
4.Ширээний теннис /эрэгтэй/
-Орхон аймгийн шүүхийн ахмад Ц.Даш тэргүүн байр,
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмад Д.Батчулуун дэд байр
5.Ширээний теннис /эмэгтэй/
-Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмад Д.Төгсзаяа
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмад З.Энхтуяа дэд байр
6.Хөгжөөнт буухиа
-Дархан-Уул аймгийн шүүхийн ахмадын баг тамирчид тэргүүн байр
-Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмадын баг, тамирчид дэд байр тус тус эзэлж, нийлбэр оноогоороо Дархан-Уул аймгийн шүүхийн ахмадууд тэргүүн байр эзэллээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад настан, азай буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Энх тунх, эрүүл энх байж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.
ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
2024.10.01