Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь шүүхийн нээлттэй байдлыг хангах, иргэн төвтэй шүүх болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран “ХУРДАН” киоск төхөөрөмжийг шүүхийн байранд байршууллаа.

”ХУРДАН” цэгээс иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлэв.

        Ингэснээр иргэд өөрт хэрэгтэй лавлагааг гарган авч, шүүх хуралдаан болон шүүхэд гаргаж буй нэхэмжлэлдээ хавсарган өгөх ач холбогдолтой юм.

Тус шүүхээр үйлчлүүлж буй иргэн та өөрт хэрэгтэй дараах үйлчилгээг авч болно Үүнд:

✅Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

✅Зээлийн мэдээллийн лавлагаа

✅Регистрийн дугаар өөрчилсөн лавлагаа

✅Иргэний үнэмлэхийн лавлагаа

✅Их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт

✅Тоон гарын үсэг авах зэрэг 43 төрийн байгууллагын 478 үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.