Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Нээлттэй шүүх өдөрлөг”-ийг Хэрлэн сумын 10 дугаар багийн ажлын албаны байранд зохион байгууллаа.

        Тус өдөрлөгт оролцсон иргэдэд богино хэмжээний шторк, видео бичлэг үзүүлэх, гарын авлага, тараах материал түгээх, сургалт зохион байгуулах зэргээр шүүхийн үйл ажиллагааг сурталчилсан бөгөөд нийт 53 иргэнийг шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаарх судалгаанд хамрууллаа.

 

           

              Мөн  иргэдэд "Шүүхэд мэдүүлэх эрх", "Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын онцлог, давуу тал", "Шүүхийн архивын лавлагаа, хуулбар олгоход анхаарах асуудал" сэдвүүдээр тус тус сургалт зохион байгууллаа. 

 

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР